ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦЫН ӨРГӨӨНИЙ ҮҮДЭНД НӨГӨӨ 1 ТЭРБУМ 800 САЯ ТӨГРӨГ ТЭЭВЭРЛЭСЭН " АЛДАРТ" МАШИН ӨНЖЖЭЭ

2017-07-05  

Хамба лам улстөрждөггүй. Зүгээр л хувь хүнийхээ хувьд улс төрчидтэй харьцаа холбоотой. Энхбаяртай хамт арлын Япон орон орж, телевиз байгуулах асуудалд холбогдож байсан бол Элбэгдоржийн айлчлалд багтаж мөн гадагшаа дотогшоо нэг бус удаа хамтдаа явж байсан. Энэ удаагийн сонгуульд ч гэсэн зүгээр нэг суугаагүй. Сонгуулийн санал хураах өдрийн ( 6-р сарын 25) үүрээр Гандантэгчинлэн хийдийг хөдөлгөж, зам мөрийг нь засаж, нэр дэвшигч М.Энхболдод "үйлчилсэн". Тэгвэл, эхний шатанд Х.Баттулга, М.Энхболдоос өндөр санал авсан нь хамбын анхаарлыг татаж, "оноо" цуглуулах сэдэлд хөтөлжээ гэж хардах нэгэн байна. Ямар ч байсан Баттулгын мэдлийн Миллхаус компанийн мэдлийн УНҮ ОЗ-О8 дугаартай Ланд машин 2017 оны 7-р сарын 3- ны орой Гандантэгчинлэн хийдийн хашаанд байрлаж, эзэд нь хамбатай уулзсан гэх мэдээлэл байна. "Их майдар төсөл"-өө ярьсан уу, М.Энхболдын адил зам мөрөө засуулсан уу? гэдэг одоохондоо нууц хэвээр.

 

Ц.ХИШГЭЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sss:Uls torjdoggui hun bishee Elbegdorjiin hun. Sahil sanvaartai hun shudarga bh yostoi. Ene hun Enhbayariig yal avahad oroltsson hunii neg. Shuuh hurald oroltsdoggui yumaa gehed meduuleg ogch boloh bsan. Ene hun tegeegui. Daraahan ni Elbegdorjiin baraa bolood yavj bna gej bsan. 2017-07-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?