ОДОНТОЙ ЭЭЖҮҮД МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

2017-07-05  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигчид маань хэн нь ч олонхийн санал аваагүйг  СЕХ-оос албан ёсоор мэдэгдэж, Сонгуулийн төв байгууллага хуулийн дагуу 14 хоногийн дотор хоёр дахь шатны санал хураалтыг  зарлан, зохион байгуулж байна.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж  өрсөлдсөн  С.Ганбаатар сонгогчидод  хандаж  “Хоёр дахь шатны санал хураалтад Цагаан сонгууль”-ийн  хувьсгал хийхийг уриалсан явдалд харамсаж, “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас мэдэгдэл гаргахад хүргэлээ.

Төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн ирцийг саармагжуулан сарниулах, сонгуулийн санал авалтыг  хүчингүйд тооцуулах, улмаар төрийн дээд  удирдлагын тогтолцоог  алдагдуулж, хувийн эрх ашгийн үүднээс улс төрийн тэмцэл хөдөлгөөнд уриалж байгаа  “Цагаан  хувьсгал” гэгчийг “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ эсэргүүцэж байна.

Эзэн Чингис хааныхаа үргэлжлэл болсон Монгол орон гэж эх дэлхий сонсдог энэ цаг үед эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын  төлөө, эрх чөлөөт ардчилсан Монголынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтад  өргөнөөр оролцохыг уриалж байна.    

 

 

 

“Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ

ЭХ СУРВАЛЖ:ATG.MN

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?