ТҮЙМЭР УНТРААХ АЖИЛЛАГААНД ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАСАН АЛБА ХААГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ШАГНАЛАА

2017-07-06  

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцож, эх орон, онгон дагшин байгалынхаа бүрэн бүтэн байдлын төлөө идэвх зүтгэл гарган ажилласан аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон түймэр унтраах ажиллагаанд Хэрлэн сумаас дайчлагдан ажилласан төрийн албан хаагчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хүлээн авч уулзан, аймгийн Засаг даргын нэрэмжит “Жуух бичиг” мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн түймэр унтраах ажиллагааг газар дээр нь удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргалд албан ёсоор талархал илэрхийлсэн юм.
Уг түймэрт аймгийн Онцгой байдлын газрын болон сум орон нутаг, мэргэжлийн ангийн 200 гаруй хүн цаг агаарын таагүй байдал, газар орны бэрхшээлтэй нөхцөлд ажилласан юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?