ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МАГАДЛАЛ ГАРГАЛАА

2017-07-06  

Үндсэн хуулийн цэц  дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

Хуралдаанаар асуудлыг хянан хэлэлцэх явцад уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй болох нь тогтоогдож, харин 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу цагдаагийн комиссар цолтой ажиллаж байсан хүмүүст Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн хурандаа цол олгохоор шийдвэрлэсэн боловч уг асуудлын эрх зүйн үр дагаврыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Тиймээс  дээрх эрх зүйн хийдлийг арилгах талаар мэдээлэл гаргагч нар хууль тогтоох байгууллагад хандах эрх нь нээлттэй болохыг Үндсэн хуулийн цэцээс гаргасан магадлалд дурьдсан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?