БҮХ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮРЭН ШИЛЖҮҮЛЖ ДУУСГАНА

2017-07-07  

2017.07.07-ийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат  хэллээ.

Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.

Олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа юм байна.

Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой юм.

 

Сүүлийн хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учир Засгийн газар бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгоход зориулж 100 тэрбумыг нь зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Архангайн иргэн:+++++нутгийн худалч хүү ард түмнээ талцуулдаг чи 20онд өөр газар очоорой ПОКА ????????? 2017-07-08
Архангайн иргэн:+++++нутгийн худалч хүү ард түмнээ талцуулдаг чи 20онд өөр газар очоорой ПОКА ????????? 2017-07-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?