ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-07-07  

 Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07 цагт эхэллээ. Хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт орохгүй, өөрөөр хэлбэл эхний шатны санал хураалтад оролцсон 1,9 сая иргэн саналаа өгөх эрхтэй. Харин өмнөх санал хураалтаар хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар энэ удаад өрсөлдөх юм.

Тус санал хураалтаар сонгогчдын ирц 50-аас дээш хувьд хүрсэн байх ба хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь 50+1 санал авсан байх ёстой. Хуулиар заасан энэхүү босго хангагдахгүй бол 7 хоногийн дараа нэмэлт санал хураалт, нэмэлт санал хураалт хүчингүй болвол дахин санал хураалт явуулах болно. Энэ тоолонд манай улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулах юм.

Иймд Сонгуулийн Ерөнхий хороо иргэд сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Хоёр дахь шатны санал хураалт  22 цагт дуусах  болно.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?