АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2017-07-07  

Үндэсний их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явж буй иргэд, орон нутагт зорчин явагчдын урсгал ачаалал ихэссэн.

Автотээврийн үндэсний төвөөс Жуулчин тээвэр улс, хот хоорондын нийтийн зорчигчдыг тээвэрлэх явцад зам тээврийн  осол аваар, техникийн саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урдьчилан сэргийлж Улаанбаатар хот болон орон нутгийн Автотээврийн төвүүдэд 24 цагийн хариуцлагатай эргүүл, жижүүр томилон  сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллаж байна.

Иймд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гаднын болон дотоодын жуулчдыг тав тухтай найдвартай аялуулах  үүднээс Автотээврийн үндэсний төвөөс шат дараалалсан ажлыг өрнүүлж байгаа бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгаас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэллээ.

Замын хяналт шалгалтын явцад өдөрт дунджаар 500 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан.  Хөвсгөл аймгийн автотээврийн төв, аймгийн Замын цагдаагийн тасгийн холбогдох мэргэжилтнүүд техникийн бүрэн бүтэн байдал, жуулчин тээвэрлэж байгаа том болон дунд оврын тээврийн хэрэгслийг хянан шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?