ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН АЮУЛ ЗАНАЛХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЛБАТАЙ ХАМТАРСАН ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО

2017-07-07  

Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албатай хамтран “Террорист гэмт хэрэгт турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалтай тэмцэх нь” сэдэвт  үндэсний семинарыг 2017 оны 7 дугаар сарын 5-6-ны өдөр зохион байгуулав. Хоёр өдөр үргэлжилсэн уг семинарт дотоодын төр, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс гадна Канад, Испани, Нидерланд, Эстони, Киргизстан зэрэг 10 гаруй улс болон олон улсын байгууллагын нийт 90 гаруй төлөөлөгчид оролцов. Үндэсний семинарт Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг үг хэлж, оролцов.

Тус семинарт оролцогчид террорист гэмт хэрэгт турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалтай хэрхэн тэмцэх, радикалчлаас урьдчилан сэргийлэх арга зам, энэхүү гэмт хэрэгтэй тэмцэх явцад хүний эрхийг хангах, радикалчлалтай тэмцэхэд цахим сүлжээний хяналт зэрэг асуудлаар илтгэл тавьж, санал бодлоо солилцож оролцов.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?