МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ: АРД ТҮМЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОДОГ

2017-07-07  

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өгөв. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Ард иргэддээ саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч бол ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн ч гарсан бай, ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс биш Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй. 

Тийм учраас саналаа өгье гэж бодож байгаа хүнийхээ төлөө, ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр манай ард иргэд саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөе. Ажлаа хийе. Дараа дараачийн олон ажил байна.

Саналаа идэвхтэй өгөөрэй. Сайхан наадаарай. Баярлалаа” гэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?