УЛСЫН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙН ИРЦ 12.00 ЦАГИЙН БАЙДЛААР 18.83 ХУВЬТАЙ БАЙНА

2017-07-07  
Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг анхны байдлаар аймаг, нийслэлээр гаргаснаа танилцууллаа. Хоёр дахь шатны санал хураалтын ирц улсын хэмжээнд 18.83 хувьд хүрчээ. Үүнээс аймгуудын хэмжээнд 17.33 хувь, нийслэлд 20.6 хувийн ирцтэй байна. Зургадугаар сарын 26-нд болсон санал хураалтаар 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 21.3 хувьтай байсан бол энэ удаад хоёр хувиар бага байна.

Зөөврийн хайрцгаар 28,544 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс өчигдөр 26088 сонгогч саналаа өгсөн байна. Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4,5-нд авсан бөгөөд нийт 2699 сонгогч саналаа өгч ирц 37.7 хувьтай гарчээ. 


Ирц нэмэгдүүлэх талаар СЕХ, Сонгуулийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллаж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолж байв. Үүний үр дүнд ирц санасныг бодвол гайгүй сайн гарч байгаа ч нэмэгдүүлэх талаар цаашид анхаарна гэлээ. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:СЕХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?