ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОЁР ДАХЬ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-07-07  

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах нэмэлт санал хураалт Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр 07.00 цагт эхэлж 22.00 цагт дууслаа. Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллаж, тэдгээрт 25 орчим мянган төрийн албан хаагч зохион байгуулалтад оролцлоо. Энэ удаагийн санал хураалтын үеэр Төв аймагт хүргүүлсэн саналын хуудасны бар код дутуу хэвлэгдсэн зөрчил илэрсэн. СЕХ энэхүү асуудлыг арилгахын тулд хамаарал бүхий албан байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж тус аймгийн сумдад ажиллууллаа. СЕХ ирц болон санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар олон нийтэд 23:00 цагт мэдээлнэ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:СЕХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?