СОНГОГЧИЙН ИРЦ 60.41 ХУВЬТАЙ ГАРЛАА

2017-07-08  

 СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа. Энэхүү мэдээллээр саналаа өгсөн сонгогчийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьтай гарлаа. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтын дүн хүчинтэй гарсан учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзжээ.


Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт Улаанбаатар хотноо ирнэ. Үүний дараа ирц, санал хураалтын дүн эцсийн байдлаар гарна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:СЕХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?