АНАЛИЗ ӨГҮҮЛЭЛ

2017-07-08  

 М.ЭНХБОЛД ЯЛАГДЛЫНХАА ТӨЛӨӨ ӨНДӨР ҮНЭ ТӨЛӨХ ҮҮ? 

Өнөөдрийг хүртэл зөвхөн өгсөж ирсэн түүний улс төрийн карьерт 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль нэгмөсөн уруудах дохиог өглөө. Тэр Н.Энхбаярын адил ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхийлөгч гэсэн төрийн өндөр 3 албан тушаалд бүгдэд нь хүрэх учиргүй байсныг сонгуулийн дүн батлав. М.Энхболд 6- р сарын 26-ны өдрийн санал хураалтаар эцсийн мөчид " босоо" Ганбаатарын өмнө гишгэж, дараагийн шатанд чадан ядан үлдсэн бол, 7-р сарын 7-ны өдрийн хоёр дахь шатны санал хураалтаар өрсөлдөгч Баттулгыг бараадсангүй алдлаа. Тэр 110000 сонгогчоор дутлаа, өрсөлдөгчөөсөө. Монголын сонгогчид түүнд " Үгүй" гэдэг хариугаа хоёр дахь удаагаа барилаа. Нэмэр дээр нэрмээс гэгчээр нам нь М.Энхболдтой тооцоо хийхээр зэхэж байна гэх мэдээлэл цацагдлаа. Тэгэхээр М.Энхболдыг юу хүлээж байна вэ? МАН-ын гишүүдийн дунд, тэр дундаа удирдах бүрэлдэхүүний хүрээнд, М.Энхболдыг намаа удирдаж явах удирдагч, лидер эсэхэд эргэлзсэн улс төрийн " салхи" хөдөллөө. Нэн даруй сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Үүгээр далимдуулаад, Намын онц их хурлыг хуралдуулах тухай асуудал ч зарим гишүүдийн зүгээс гарч эхэлсэн байна. Ялбал М.Энхболд намаа өөрөө орхино, ялагдвал намаа түүнээс хүчээр салгаж авна гэсэн цуу яриа сонгуулиас өмнө газар авсан байсан. М.Энхболдыг хэмжээлшгүй эрхтэй " Хаан" болгохгүйн төлөөх намын гишүүдийн тэмцэл аль хэдийнээ газар авсан байна. Одоо түүнээс МАН-ын дарга, УИХ-ын дарга зэрэг албан тушаалыг нь хураан авч, хариуцлага тооцох ёстой үзэж буй, түүнийгээ илэрхийлж буй гишүүдийн тоо нэмэгджээ. Улс төрийн энэ " салхи" хүчээ авбал, М.Энхболд намын дарга, УИХ-ын даргын албан тушаалаа алдах аюултай тулгарах нь. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, ялагдсаныхаа төлөө маш өндөр үнэ төлөх нь. Энхболд намын даргаа, УИХ-ын даргын албан тушаалаа алдвал хаан ширээнээс өнхрөн унахтай адил хувь заяа түүнийг хүлээж байна. 

БАТТУЛГА 2 ДАХИА ЯЛЖ БАЙЖ 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОВ 

Хоёр дахин ялж байж сонгогдсон анхны ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдов. Тэр ядарсан, зүдэрсэн ард иргэдийн бүрэн итгэлийг хүлээж чадсан учир үнэмлэхүй ялалт байгууллаа. Түүнтэй хамт, түүний баг, дэмжигчид ялав. М.Энхболдын мөнгө хаясан, хөл, толгойгоо алдсан ПИАР-ын багийг Баттулгын ПИАР-чид тун цөөхүүлээ ялав. М.Энхболдын баг хөлс мөнгөөр ажилласан бол, Баттулгын баг зүрх, сэтгэлээсаа ажиллалаа. Үнэн сэтгэлээсээ ажилласан Аса Дагвадорж, сэтгүүлч Мөнхбаясгалан, яруу найрагч Хулан, хошин шогийн жүжигчин Хүрлээ, жүжигчин Сосорбарам , найруулагч Баатар гэсэн цомхон, чадварлаг баг амжилтыг түүчээлэв. Намын дарга С.Эрдэнээр толгойлуулсан АН дараалсан ялагдлын дараах анхны бөгөөд, маш чухал ялалтаа байгуулав. МАН-аас өрсөж намын шинэчлэлээ хийсэн, бодлогоо дэмжих маш хүчирхэг сүлжээ бий болгосон нь амжилтад бас нөлөөлөв. АН-ын дахин сэргэлт эхэлснийг Х.Баттулгын ялалт санууллаа.

ТҮҮНЭЭС ХЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД БОЛГООМЖИЛЖ БАЙНА ВЭ? 

Баттулга төрийн маш том, хүчирхэг " машин"-ыг ялж чадсан. Түүний эсрэг бүх аймаг, сум, хот, түүний удирдлагууд, бүтэц аппараттайгаа зогсож байсан. Тэд төрийн албыг бүхэлд нь гартаа оруулсан байсан тул ялна гэдэгтээ итгэлтэй байсан ч төрд итгэх итгэлээ алдсан ард иргэд М.Энхболдын эсрэг санал өгсөн. Ялангуяа, оюутан залуучууд, хувиараа бизнес эрхлэгчид, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд, тэр дундаа тэтгэврийнхэн ч М.Энхболдыг эсэргүүцсэн. Тэд бүгд Баттулгыг дэмжсэн. Монголоо хөгжүүлнэ, улс орноо монголоор нь авч үлдэнэ, эх орондоо, баялагтаа монгол хүн эзэн нь хэвээр үлдэнэ гэдэгт тэд итгэсэн. Харин Х.Баттулгаас болгоомжлох хэсэг байна. Тэд бол хөрөнгөжсөн олигархууд юм. Монголын нүүрс, эд баялгийг "хуулийн дагуу" зөөж хөлждөг "Нүүрс намын" хүчирхэг бүлэглэл юм. Өнөөг хүртэл бүгдийг гартаа оруулсан байсан тэр бүлэглэл Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгож чадаагүйгээс болж, маш том хаалт, хана хэрмээ алдлаа гэж хэлэх нэгэн байна. Хамгийн түрүүнд, түүнээс болгоомжилж, өлмийд нь сөгдөж, уучлал гуйх хүн бол Монгол улсын 4-дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр уруул, хэлээ хазан байж ганц үг ганхийлгүй өнгөрсөн хүн бол Ц.Элбэгдорж. Тэр байгаа, үгүй нь мэдэгдээгүй. Харин тэр дотроо түгшиж байсан. Ганбаатар гарчих вий, Баттулга болчих вий гэх болгоомжлол эхний санал хураалтаас төрсөн. Баттулгыг сайдаас нь огцруулж, хэвлэлээр үг сүггүй загнан буруутгаж байсан. УИХ-д дэвших эрхийг нь хаах гэж санаархан, ялтан болгох нүүдлийг хийж, өөрийн мэдлийн шүүх, прокурортоо захиалга өгч, хөдөлгөж байсан хүний нэг бол Ц.Элбэгдорж гэдгийг Х.Баттулга өөрөө ч хэлж байсан. Цаг өөрчлөгдөж, хувь заяа эргэжээ. Өст хүн Өлийн даваанд гэгч болох нь. Элбэгдорж нэг удаа АНУ руу зугтаж, амь тээж байсан бол, хоёр дахь удаагаа мултарч чадах болов уу? гэдэгт эргэлзэх хүн олон. Оюу толгойн гэрээ, Эрдэнэтийн хувчьлал, Эрдэнэтийн дэргэд барьсан Зэс боловсруулах "Ачит Ихт " компани гээд түүнтэй холбоотой олон асуулт сөхөгддөг. Энэ бүхэн сөхөгдөх цаг ойртжээ. Шударга байцгаая л даа гэж хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдоржийн эдийн засгийн махинацийг шалгах бий ? гэхээс Ц.Элбэгдорж түгшиж суугаа. Мөн Ц.Элбэгдоржийн захиалгаар ажиллаж байсан шүүгч, прокурор, цагдаагийн албан тушаалтнууд түгшиж буй. Тэд одоо Х.Баттулгад юу гэж тайлбар хэлэхийг нь сонсох цаг иржээ. Хэр зэрэг шударга шүүх, шүүгчтэй, хэр зэрэг ноён нуруутай прокурортой байсныг тун удахгүй мэдэх боломж нээгдэх нь. Ц.Элбэгдоржтой хамт, улс төрийн захиалгаар хөдөлж сурсан шүүх, прокурор, цагдаагийхан түгшиж эхэлжээ.

Х.БАТТУЛГЫН ПИАРЫН БАГИЙН ДАВУУ ТАЛ 

EAGLE телевизийн Амундра тэргүүтэй баг М.Энхболдын ПИАР-ыг удирдсан. Түүнээс илүү сайн ПИАР-чин байхгүй, EAGLE-ээс илүү мэдээллийн хүчирхэг хэрэгсэл үгүй гэж МАН-ынхан итгэсэн байсан. Маш их мөнгө төлсөн. Үнэтэй ч сонгууль болсон. Амундрагийн удирдсан ПИАР баг нь мэргэжлийн бус, асар үрэлгэн, тун оновчгүй ажилласан. Энэ ПИАР баг бол үндсэндээ Элбэгдоржийн ПИАР баг байсан гэж хэвлэлийнхэн ярилцсан. Ц.Элбэгдорж + М.Энхболд. Тэгэхээр ганц МАН-ыг биш, ганц Энхболдыг биш, Ц.Элбэгдоржоор толгойлуулсан МАНАНТСАН Монголын эдийн засгийн бүлэглэлийг ялсан гэж үзэж болох нь. ПИАР багийн алдаа нь, эздийнхээ адил " мөнгөөр бүгдийг худалдаж авч болно, мөнгөөр бүх асуудлыг шийднэ" гэж итгэсэн. Энэ бол тэдний үндсэн алдаа байлаа. Дээр нь мэргэжлийн биш гэдэг тодорхойлолтыг заавал тодотгох учиртай. Түүний дэргэд Х.Баттулгын ПИАР-ын баг ёстой л " сум тоолон мэргэн буудсан". Тавьсан сум болгон нь байгаа онож байсан. Ялангуяа өөрийн нэр дэвшигчдээ санал өгөх сонгогчдын хэсгийг хөдөлгөлгүй барьж чадсан. Маш зөв тактикаар ажилласан.

Н.ЭНХБАЯРЫН АЛДААГ ДАВТАВ 

М.Энхболд, Н.Энхбаярын алдааг давтсан. Дарга нартай харьцаж, дарга нарын үгэнд итгэж, үнэмшиж байсан. Дарга шүтсэн тогтолцоо, даргад таалагдах хуурамч мэдээллийн ертөнцөд Энхболдыг төөрүүлсэн. Тактикийн алдаа нь ч адилхан. Хот суурин газрыг орхиж, хөдөө орон нутагт найдсан. Энхбаяр 21 аймагт ялсан хэрнээ, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод ялагдаад л дууссан. Үүнээс сургамж авч чадсангүй. Бярандаа эрдсэн. Ард иргэдийн дунд, амьдралын гүнд ороогүй. Энгийн иргэдийн саналыг татах талаар өрсөлдөгчөөсөө хол хоцорсон.

СОНГОГЧДЫН ШИНЭ ҮЕ, ТҮҮНИЙ ДАВАЛГААГ ТОГТООЖ ДИЙЛСЭНГҮЙ

Сонгогчийн шинэ үе гарч ирснийг анзаарав. 25-40 насныхан сонгуульд маш идэвхтэй оролцов. Сошиал ертөнц тэднийг байлдан дагуулав. Энэ бүлэг сонгуулийн хувь заяаг шийдвэрлэхэд нөлөөлөв. Тэд итгэл алдарч, залхсан учир МАН-ын нэр дэвшигчид санал өгөхөөс татгалзав. Цаашид ч, МАН, АН аль ч нам бай улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулж чадна шүү гэх дохиог тэд өглөө. Сонгогчид нэг шийдвэл, түүнээсээ гуйвдаггүй гэдгийг дараалсан хоёр санал асуулгаар нотоллоо. Тэгэхээр эрх баригчид болгоомжтой хандах цаг иржээ. МАН 2020 онд ард иргэдээрээ дүнгээ тавиулна. Хэлсэндээ хүрч, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхгүй бол улс төрийн тавцангаас ч арчихад бэлэн, сонгогчид бий болжээ.

МОНГОЛ УЛСЫН 5-ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ

Х.Баттулга юу амласан, түүнийг хүлээж буй. Оффшор дансанд байгаа олигархуудын мөнгийг татаж, эх орондоо авчрана. Тэдний хууль бусаар олсон мөнгийг хурааж, улс орны хөгжилд зарцуулна. 60 тэрбумын хэргийг дахин шалгаж, эцэслэнэ. Ард иргэдийнхээ өрийг дарна. Эдийн засгийн ядуурлаас ард иргэдээ чөлөөлнө. Ийм л зүйлийг хамгийн түрүүнд хүлээж буй.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:BATTULGAIIN BAG SAIN AJILLASAN BNA 2017-07-08
Zochin:MAN-iinhan ch negniigeee songuuliar hiideg tursh****tai humuus dee ENHBAYRIIG YAALAAA ODO ENHBOLDIIG 2017-07-08
Иргэн:Энхбат зөв хэлсэн байна. МАН буруу хүнээ нэр дэвшүүлсэн. Сонгуулийн эхний шатанд л тэр аль хэдийн унасан. Ганбаатарт ялагдсан. Баян-Өлгийн сүүлдэж ирсэн хэдэн санал л түүнд өчүүхэн тус болсондоо. Ард иргэд МАН, тэр дотроо Энхболд гэдэг даргад итгэл сэтгэлээ өгсөнгүй. Мөнхбат мэтийн олиггүй хүмүүсээр хүрээлүүлж, хуучин тактикаар сонгууль хийж, массын санаа сэтгэлийг олж харсангүй. Монголын ард түмэн итгэл сэтгэлээ мөнгөөр зарахгүй, шударга ёс зүй, эрх тэгш хүнлэг ирээдүйг хүсч байгаагаа харууллаа 2017-07-08
зочин:Ман массыг тооцоолоогүй ёр нь ан ман альнаас ч залхсан бна дараагийн сонгуульд 3 дахь сайн нам гарч ирэхэд энэ 2 унана ман олон түмэнд хатуурхдаг 2017-07-09
ichke:yag l xelleedee enxbat ax 2017-07-09
Zochin:Manand itgedeg tsag khediinee ard uldsen. 2017-07-09
Зочин:Яг л үнэнийг өгүүлсэн бна. Ерөнхийлөгч та амласандаа заавал хүрээрэй. Оффшорчдын ард түмнээс шулсан мөнгийг заавал авч улс орны хөгжил, ард иргэдийн боловсролд зориулаарай. 2017-07-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?