ДОРЖЗОДОВ, УУГАНБАЯР НАР МӨШГӨЛТӨӨС МУЛТАРЧ, САНДУЙ ТЭДНИЙ ОРЫГ ЗАЛГАНА

2017-07-08  

Сонгуулийн үеэр хүч хэрэглэхийг оролдох нь эрх баригчдад хор хохиролтойгоор тусдаг туршлага бий. Тэр тусмаа энгийн иргэдийг оролдох, ялангуяа цагдаа хүчнийхнийг дайчлан баривчлагаа хийхийг оролдох нь ямар үр дүнд хүргэж болохыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харууллаа. 60 тэрбум болон Мэтгэлцээний бичлэгийг ил болгосон асуудлаар Доржзодов, Ууганбаяр нарыг баривчлах үйл ажиллагаа явуулсан. Цагдаа, хүчнийхэн туйлын мэдлэггүй, мэргэжлийн бус ажилласан. Баривчлах нь оролдлого нь бүтэлгүйтэж, дээрээс өгсөн шийдвэрийг биелүүлж чадаагүйгээр барахгүй, нэр дэвшигчээ ч давхар хөөдсөн. Харин Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тодорхой болсон энэ өдрөөс эхлэн Доржзодов, Ууганбаяр болон түүний гэр бүл, ах дүү нар уужуу амьсгаа авч, гудамж талбайгаар чөлөөтэй алхах эрхтэй болов. Харин төрийн албыг 60 тэрбумаар худалдан авах тухай " найраанд" оролцсон нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын дарга Сандуй шүүх, прокурорт дуудагдах нь тодорхой боллоо. Энэ бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хамгийн түрүүнд тэр нотлох болно.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Дарга дарганцрууд нь олигархуудаас хахууль авч тэдэнд үйлчилдэг төр засаг явуургүй болсон. Иргэдээ хүндэтгэж тэдэнд шударга хандаж, ажилтай, амьдралд хүрэлцэхүйц орлоготой, өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй зөв амьдрах боломжтой тийм л төр-нийгмийн тогтолцоог бид хүсч байна. Монголын ард түмэн, залуу үе өсч өндийж, ухаан сууж бгаа шүү. 2017-07-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?