ГАДААДААС ИРЭХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

2017-07-08  

Улсын хэмжээнд сонгуулийн санал авах 1984 хэсэг ажилласнаас 1982 хэсэг нь дүнгээ ирүүлсэн бөгөөд 09.30 цагийн байдлаар Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хороо болон гадаад байгаа иргэдийн сонгуулийн дүн ирээгүй байна. Гадаадад байгаа иргэдийн санал өнөө өглөө 06, 10 цагийн онгоцоор ирнэ гэж СЕХ-ноос мэдээлсэн. Энэ гурван дүнг нэгтгэснээр өнөөдөр сонгуулийн эцсийн дүн албан ёсоор мэдээлэх бөгөөд  мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.  Гадаадад сонгуулийн насны 7200 сонгогч байна гэж бүртгэгдсэн. Тэднээс 2699 сонгогч  Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгсөн. Европын зарим улсаас ирэх саналыг “Тurkish airlines” компанийн нислэгээр өнөөдөр өглөө авах байсан ч онгоц саатаж, орой 23:00 цагийн үед “Чингис хаан” онгоцны буудалд буухаар болсон байгаа.  Гадаад дахь иргэдийн зарим санал хураалтын дүнг СЕХ хүлээж байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:СЕХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?