“МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛ САНСРЫН ТОЙРОГ ЗАМД ОРЛОО

2017-07-08  

“Мазаалай” хиймэл дагуулыг АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс 2017 он 6 сарын 3-ны өдөр “Falcon 9” пуужингаар сансарт хөөргөсөн юм. Одоо хиймэл дагуул задгай сансарт үндсэн үүргээ биелүүлэх түүхэн мөч ирээд байна. "Мазаалай" хиймэл дагуул өчигдөр Улаанбаатарын цагаар 16.50 минутад Олон улсын сансрын станц /ОУСС/-аас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орж, үүргээ гүйцэтгэж эхэллээ.

Хиймэл дагуулыг задгай сансарт гаргах ажиллагааг Японы Сансрын агентлаг удирдан, ОУСС-ын нисэгч гүйцэтгэж байгаа  юм байна.   Гарт баригдах хэмжээний драгон “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээсэн юм.

 

 

Ш.ЖИМСЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?