А.ГАНБААТАР: МОНГОЛ ТҮҮХ, СОЁЛ, ХОЁР ОРНЫ НАЙРАМДАЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЗАРИМ ХҮНИЙГ ШАГНАЛАА

2017-07-08  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагналаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж монгол туургатан түмний төлөөлөл болсон зарим хүнд Монгол төрийн дээд шагнал Алтангадас одон хүртээлээ. Энэ талаар тодруулж ярина уу?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ болон БНХАУ-ын зарим иргэд төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнууллаа. Өнөөдөр нийт 6 хүн шагналаа авлаа. Мөн бидний сайн мэддэг БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон. Тус улсын хувьд төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Энэ зөвшөөрөл ирэхэд шагнана гэдгээ илэрхийлсэн.

Эдгээр хүмүүсийг шагнах болсон шалтгаан юу вэ?

- Өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбарт эдгээр хүмүүс монгол соёл, түүхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалж, сурталчлан таниулах үйлсийг хичээл зүтгэл, авьяас билгээрээ манлайлан түүчээлж, үндэсний бахархлыг бүрэлдүүлэн цогцлоох, хоёр орны харилцаанд  үнэтэй хувь нэмэр оруулсан, үүнд ажил, амьдралаа зориулж, он удаан жил ажилласан учир энэ их нөр хөдөлмөрийг нь үнэлж Монголын төр шагнаж байна гэж ойлгож болно.

 

ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?