Х.БАТТУЛГЫН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХЭЭР УИХ-Д ХАНДАНА

2017-07-09  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны эцсийн дүнг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 09:40 минутад олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад  саналаа өгсөн нийт 1.207.787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497.067 санал буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авсан болохыг эхний тогтоолоор батлав. 

Мөн дараагийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д хандах нь зүйтэй гэж үзжээ. Энэ удаагийн санал хураалтад ороцохоор сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1.990.797 иргэн бүртгэгдсэн. Үүнээс 1.207.787 нь саналаа өгч, ирц 60.67 хувьтай гарсан байна. Санал хураалтын дүнг 10:00 цагт УИХ-д тогтоолоо өргөн барихаар тогтжээ.
 
 
 
ЭХ СУРВАЛЖ:СЕХ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Ерөхийлөгч хүн эрх үүргээ сайн мэдэж байх ёстой.Өчигдөрийн ялалтаа тэмдэглсэн цуглаан дээр үг хэлсэн хүмүүс ерөнхийлөгчийн эрх үүргээс давсан зүйл ярьж байгаа нь ерөнхийлөгчийн эрх үүргийг мэдэхгүй байгаа нь харагдаж байх юм 2017-07-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?