"ӨНӨӨДӨР"-ИЙН Д.ЦЭДЭН-ИШ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ТЭМДГЭЭР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2017-07-09  

 Ц.Элбэгдорж ерөнхийлөгч энэ сарын 10-нд ерөнхийлөгчийн өндөр сэнтийнээсээ бууна. Түүний залгамжлагчаар нь Х.Баттулга тодорсон. Спортын салбараас төрсөн ерөнхийлөгч хэнд анхны гавьяатын шагналаа олгохыг олон нийт сонирхож байна. Харин бууж буй Ц.Элбэгдорж улс хувьсгалын ой, баяр наадмыг тохиолдуулан зарим уран бүтээлчид, тэр дундаа сэтгүүлчдийн гавьяаг үнэлэхээ мартсангүй. Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр "Миком" компанийн захирал, сэтгүүлч Донойн Цэдэн-Ишийг шагналаа. Д.Цэдэн -Иш бол салбартаа нэр хүндтэй. Хэдийгээр ажлын гараагаа Ардын Хянан Шалгах Хорооноос эхэлсэн ч хэвлэл рүү сэтгэл, сонирхлоороо "урвасан" гэж нөхөд нь хошигнодог. Монголын хамгийн нөлөө бүхий "Үнэн"( тухайн үеийн намын төв хорооны төв хэвлэл), "Ардын эрх" ( Төрийн төв хэвлэл), "Өнөөдөр" ( бие даасан өдөр тутмын сонин) сонины сэтгүүлч, тоймч, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ( Чөлөөт хэвлэлийг дэмжих зорилгоор бий болсон сэтгүүлчдийг сургах сургалтын төв) захирал, Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын ( тухайн үеийн төрийн мэдлийн төв радио, телевиз) нэгдүгээр орлогчоор үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Нийгэмдээ ямархуу жинтэй хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсныг дээрхи нэрс гэрчилнэ.

-Монголд ардчилсан нийгмийг бий болгох, чөлөөт, хараат бус хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд сэтгүүлч, менежер Д.Цэдэн-Ишийн оруулсан хувь нэмэр өндөр гэж шагнал гардуулах үедээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Монголд чөлөөт хэвлэлийг бодитойгоор хөгжүүлэхэд Монгол News компанийн ( Өнөөдөр сонин, 25-р суваг) оруулсан хувь нэмрийг тойрч хэрхэвч болохгүй. "Өнөөдөр " сонин бол эр зориг гаргасан, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, асар өндөр эрсдэлийг сөрсөн анхны нисэлт байсан гэж хэлж болно. Энэ багийг Ц.Балдорж удирдаж, Д.Цэдэн-Иш түшиж орсон түүхтэй.

Д.Цэдэн-Иш сэтгүүлчээс гадна, санхүү, арын албыг амжилттай удирдаж, сайн менежер гэдгээ салбартаа харуулсан. Mongol News компанийн (Өнөөдөр" сонины ) хөгжлийн суурийг зөв тавьж, мэргэн удирдсан залуурчдын нэг бол Д.Цэдэн-Иш гэж мэргэжил нэгт нь үнэлдэг. "Ардын эрх" сонины байрыг тэр л бариулсан. Сайн бичдэг, даацтай бичдэг тухай нь Б.Пүрэвдаш гавьяат бичсэн байдаг. -"Далай ээж цаазын тавцанд " нийтлэлийг анх Д.Цэдэн-Иш бичиж, "Утга зохиол, урлаг" сонинд нийтлүүлсэн байдаг. Түүнийг нь улам гүнзгийрүүлж, баримт судалгаагаар баяжуулж, иргэнлэг, эх оронч өнгө аяс нэмж Балдорж "Үнэн" сонинд дараа нь нийтлүүлсэн тухай судлаач Т.Баасансүрэн номондоо бичиж үлдээсэн байдаг. Ийм л хамтрагчид юм. Тиймээс Ц.Балдоржийг ярихаар Д.Цэдэн-Ишийг санаж, Д.Цэдэн-Ишийг ярихаар Ц.Балдоржийг дурсахаас өөр арга байдаггүй гэж хамт олон нь дурдсан байдаг. Бие биенээ нөхөж явдаг хүмүүс гэж байдаг. Ийм л хүмүүс бол Ц.Балдорж, Д.Цэдэн-Иш нар юм. Д.Цэдэн-Ишдээ найз нөхөд, хамтран зүтгэгчид, уншигч түмнийх нь өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе.

 

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?