“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДАМ 11 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЛОО

2017-07-10  

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад , дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг  “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах боломж Үндэсний их баяр наадмын өдрүүдэд илүү их олддог.

Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч  нь тухайн үндэсний хувцас, эд хэрэглэл байдаг билээ. Монгол туургатны дээл хувцас нь  монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор  бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ.

Өдгөө үндэсний их баяр наадмын дараах бага наадам хэмээн нэрлэгдэх болсон уг арга хэмжээ тив дэлхийд алдаршсан, олон арван мянган жуулчдыг даллан дуудсан соёлын наадам болохыг ерөөгөөд ”Дээлтэй Монгол-2017”-г зорин ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээгээд шилдэг дүүрэг, шилдэг байгууллагад шагнал гардууллаа. “Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?