ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 56 ЖИЛИЙН ОЙН БАЯРААР 64 ХҮНД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2017-07-10  

Монгол улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигийн дагуу, Үндэсний их баяр наадам, Дархан-Уул аймгийн 56 жилийн ойн баяраар эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 64 хүнд Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа. Эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, төр захиргаа, хууль хяналт, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, хувийн хэвшилд идэвх зүтгэлтэй ажилласан сайчууд шагналын эзэд болцгоож байна.

“Дархан Төмөрлөгийн үйлдвэр” -ийн инженер Цэрэннадмидад Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол олгосныг аймгийн Иргэдийн Хурлын дарга гардуулаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Залуучууд” театрын дуучин Батмөнх, Ургамал Газар тариалангийн Хүрээлэнгийн эрдэмтэн Хумгаа, Алтан гадас одонгоор мэдээллийн “Орхон” төвийн сэтгүүлч Хишигсүрэн нарын 40 хүн шагнагдлаа.

1. Д.Хумгаа – УГТЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

2. С.Жаргалсайхан- “Дархан” хөл бөмбөгийн клубийн дасгалжуулагч

Дарханчуудаас Цэргийн гавъяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 21, Цэргийн хүндэт медалиар 1 хүн тус тус энгэрээ мялаалаа. Мөн Дархан-Уул аймгийн дээд шагнал “Найрамдлын дархан” тэмдгээр 6 хүн шагнагдлаа.

Ажилладаг салбартаа амжилт гаргасан хүмүүст Монгол улсын Онц тээвэрчин, Санхүү, банкны Тэргүүний ажилтан, Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан, Төрийн албаны Тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Уул уурхайн тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулж баяр хүргэлээ.

 

 

ДАРХАН ХОТООС У.РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?