МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: НААДМЫН ДАРАА ТОДОРХОЙ АЖЛУУД ЭХЛҮҮЛНЭ

2017-07-12  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн дүн долдугаар сарын 8-нд гарсан. Улсын наадмыг хүүхэд байхаасаа аавтайгаа хамт бөхийн асраас үздэг байсан.

Магадгүй энэ жилийн наадам таны амьдралын хамгийн дурсамжтай наадам байна байх гэж бодож байна?

-Бөхөө хажуугаас нь үздэг байсан. Энэ жил индэр дээрээс наадмаа нээж, наадмаа үзлээ. Их сонин л байдаг юм байна.

Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраа эмхлэн зохион байгуулсан.  Ард, олон нийт рүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ?

-Наадмын дараагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хамт олон, намынхантайгаа ярьж, төлөвлөсөн тодорхой ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан. Би өөрөө бизнесийн давхаргаас улс төрд орсон учраас арай илүү прагматик шийдвэрүүд гаргах нь бусад Ерөнхийлөгчдөөс онцлог байх болов уу гэж бодож байна. Мэдээж энэ олон хүмүүсийн итгэлийг яаж хариулах, дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж явж байна.

Та дөрвөн жилийн дараах Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний олон жил бодож, мөрөөдөж явсан зүйл бол баян уудам нутагтай, олон зуун, мянганы түүхтэй төрт ёст энэ улсыг маш богино хугацаанд сэргэн мандах боломжтой бүх ажлуудыг эхлүүлнэ. Дөрвөн жил гэдэг харахад урт хугацаа юм шиг хэрнээ ажил эрчимжээд ирэхэд  богинохон хугацаа байдаг. Тиймээс бодож, төлөвлөж явсан мөрөөдлөө төлөвлөөд эхлүүлсэн, зарим ажлыг нь дуусгасан байх болов уу гэсэн бодолтой байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?