БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ТАЙВАН БАЙЛАА

2017-07-13  

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.

Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадлаа. НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурчээ.

Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан бөгөөд эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирсан байна.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хамтран ажилласан иргэддээ, үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлье. 
Мөн иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Туул голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж зэрэг газруудад явган, морьт, нохойт, дугуйт , машинт эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. 
Иргэд та бүхэн, баяр наадмын болон амралтын өдрүүдэд өөрийгөө болон хайртай хүмүүсээ болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 
Сайхан наадаж, тавтай амраарай.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?