БАЯР НААДМЫН ҮЕЭР 77 ХҮҮХЭД ТӨӨРСНИЙГ БҮРТГЭЖ, ЭЦЭГ, ЭХЭД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2017-07-13  

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Өнгөрсөн 2017 оны 07 дугаар сарын 10-11 өдөр, 12-ны өдрийн 15 цагийн байдлаар "Хүй 7 худаг"-т 14, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д 29, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 77 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөөд байна.

Баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үед бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг зөвлөж байна.

ТА бүхэн сайхан наадаарай.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?