ГОЛЫН УСНААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛАВ

2017-07-14  

Туул голын усанд иргэд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүлийг Баянзүрхийн 20 дугаар хороо Гачууртаас Баянзүрхийн гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл ажиллуулж байна.

Энэ үеэр голын усанд осолдсон тохиолдол гараагүй, эргүүлээр ажиллаж байх хугацаанд усанд осолдох гэж байсан 3-11 насны 3 хүүхдийг аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. 

Баяр амралтын өдрүүд олон хоног үргэлжилж байгаа тул иргэд Туул голын эрэг дагуу амрахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлаа хангаж, голын усыг автомашинтай гатлахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?