“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАНА

2017-07-16  

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нийт ажилтнуудын санаачлагаар нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлж,  гамшгийн хэмжээнд хүрээд буй түймрийг унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болж байна. Тус компани нийт 600 гаруй ажилтантай бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдад сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний дэмжлэг үзүүлэх ажлаа  2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлээд байна.

Компанийн хамт олон Онцгой байдлын Ерөнхий газар, Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтын газрын албаны хүмүүстэй холбогдож, хэрэгцээтэй зүйлсийг нь тодруулсны дагуу шаардлагатай зүйлсийг түймрийн бүсэд хүргэж өгөх юм.  “Эрдэнэс-Таван толгой” ХК одоогийн байдлаар ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс, амны хаалт 5000 ширхэгийг хандивлахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:saihan medee bn 2017-07-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?