БАЯР АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НИЙСЛЭЛД ГОЛЫН УСАНД ХҮН ОСОЛДООГҮЙ

2017-07-17  

Баяр наадмын үеэр цаг агаарын хэт халалттай байсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр 2017 оны 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд нийслэлийн Аврах анги-105-ын давхардсан тоогоор 156 албан хаагч 58 нэгж техник хэрэгсэлтэй, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар  иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж  ажилласан.

Эргүүлийн хугацаанд Туул гол дагуу Гачуурт тосгоноос-Зайсангийн гүүр-Яармагийн гүүр-Нисэх маршрутаар завьт эргүүлийг ажиллуулж  6316 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, иргэдэд зориулсан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага 285ш тарааж, хориглосон бүсэд байрласан 1611 автомашиныг гаргасны үр дүнд голын усанд осолдсон тохиолдол гараагүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?