“Хэн нэгэн иргэний хөрөг” нэвтрүүлэгт оролцож, таксины жолоочийн ажлын онцлог эхнэр, хүүхдүүдээ тэжээхийн төлөө тэмцэж буйгаа өгүүлсэн эгэл яриа нь олон хүнд хүрч улмаар “Мундаг” аав хэмээн нэрлэгдэж хүндлэгдэх болсон Т.Даваасүрэн энэ сарын 2-нд зуурдаар таалал төгссөн билээ. “Улаанбаатар такси” компанид ажиллаж байсан түүний гэр бүлд өнөөдөр “Шинэ толгойт” орон сууцжуулах хөтөлбөрийн хамт олон ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох хоёр өрөө байрны түлхүүрийг гардууллаа.
А.САЯН