ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2017-07-17  

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр  хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөрийн хөтөлбөртөө шүүх эрх мэдэл, шүүхийн шинэтгэлийн талаар

  • "Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана”,

  • "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тусгасан билээ гэж Шүүхийн ХМОНХХ-ээм мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?