АРДЧИЛСАН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙН СЕМИНАР БОЛЖ БАЙНА

2017-07-18  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх” арга зүйн семинар Хангарди ордонд болж байна. Ардчилсан эгэх хариуцлагын талаар цэгцтэй мэдээлэл, ойлголтыг өгч, энэ нь Улаанбаатар хотын засаглалын асуудатай хэрхэн холбогдож буйг тайлбарлахад семинарын зорилго оршино. Мөн арга зүйн талаар тодорхой мэдээлэлтэй болж, үнэлгээний явцад ашиглах боломжтой болохоос гадна ажлын төлөвлөгөө боловсруулж, улмаар үйл явц дараагийн алхамууд, хугацааг тодорхойлох зорилготойг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн удирдагч Алберто Фернандез хэллээ. Үнэлгээний багийн гишүүд, Улаанбаатар хотын холбогдох газрын мэргэжилтнүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон тус семинар 2 өдөр үргэлжлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?