СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 51 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2017-07-18  

7сарын 17-ны даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Нийт дуудлагын 195 нь  зам тээврийн ослын дуудлага байсан  бөгөөд осол, хэргийн улмаас хоёр  хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр, явган зорчигч дөрөв бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найман ослын улмаас найман хүн гэмтсэн бол машинууд мөргөлдсөн хоёр ослын улмаас нэг хүний амь нас хохирч, таван хүн гэмтжээ. Мөн нэг машин  онхолдож, гурван хүн бэртэж гэмтэн  ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тухайлбал, урьд шөнө 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины “Prius-20” маркийн автомашин “Prius-11” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нэг нас 6 сартай Г-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна. Мөн Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд “landcruiser” маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Энэ бүхнээс үүдэн эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?