ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017-07-18  

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НЗД-ын орлогч П.Баярхүү нар манай улсад айлчлал хийж буй ХБНГУ-ын Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер болон төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд талархалтай байгааг дурдаж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид орон нутаг, бизнес эрхлэгчидийн хоорондын шууд харилцааны хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолоо илэрхийлэв. Тэрээр цааш нь Монгол залуусыг ХБНГУ-д суралцуулах, мэргэшлийн дадлага хийлгэх, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн Берлин хотын туршлагаас суралцах хүсэлтэйгээ онцлов.

Берлин хотын Хумболдтын их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн цаашдын  үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг мөн Берлин хотын Захирагчаас хүсэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ARSLAN.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?