МОБИКОМ КОРПОРАЦИ ОБЕГ-Т 100 ШИРХЭГ ГАЛ УНТРААХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2017-07-18  

Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед  Мобиком Корпораци түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд хамгийн их хэрэгтэй ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл, сансрын холбооны үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх болсноо  мэдэгдсэн билээ.

Өнөөдөр, уг тусламжийн хүрээнд 32 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрхийг Мобиком Корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?