“АЛТАН ДӨРӨӨ-2017” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2017-07-18  

Үзэмчин ардын “Алтан дөрөө” наадам Дорнод аймагт энэ сарын 22, 23-нд болно. Үзэмчин ардын уламжлалт урлаг, соёлын санг баяжуулах, үзэмчин зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн сурталчлах зорилготой наадмын бэлтгэл бүрэн хангагджээ. “Алтан дөрөө” наадмыг 2005 оноос эхлэн гурван жил тутамд тэмдэглэж байгаа юм байна. 

Үзэмчин ястнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдлэж, их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг сүлд шүтээнээ болгон тахиж, жил бүр хошуу хотлоороо цугларан агт морьдоо сэтэрлэх, эрийн гурван наадам хийх зэргээр хүндэтгэл үзүүлж ирсэн түүхтэй. Тийм ч учраас түүхийг сэргээх зорилгоор наадмыг “Алтан дөрөө” хэмээн нэрлэж, дуу хуур, урлагийн наадам, бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, үзэмчин сурын харваа, Үзэмчний уламжлалт бөмбөг шагайн наадаан, үзэмчин хувцас загварын болон хос морьтон шалгаруулдаг юм.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?