2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 30636 ЖОЛООЧИД ЗӨРЧЛИЙН ОНООНЫ УРАМШУУЛАЛ ОЛГОГДЖЭЭ

2017-07-18  

Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой  “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримталж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138688 жолоочийн оноо хасагдаж,  1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэлээ.

Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ.

ЖОЛООЧ ТА ЗӨРЧЛИЙН ОНООГОО ШАЛГАСАН УУ http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу

ИХ ХОТЫН СОЁЛТОЙ ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦООРОЙ

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗЦА

ЖОЛООЧ ТА ЗӨРЧЛИЙН ОНООГОО ШАЛГАСАН УУ
http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?