МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО ТҮЙМРИЙН ЭСРЭГ АЯНД НЭГДЛЭЭ

2017-07-18  

Хэт хуурайшилтын улмаас Сэлэнгэ, Төв аймгуудад их хэмжээний ойн түймэр гарч байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Улмаар БОАЖЯ, ОБЕГ болон цэргийн албан хаагчид, сайн дурынхан газар дээр нь ажиллаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ЦУОШГ-ынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо, оруулсны үндсэн дээр зарим хэсгийн түймрийг цурманд оруулаад байгаа юм. Хэдийгээр байгаль дэлхийгээ хамгаалахаар очсон залуус цаг наргүй ажиллаж байгаа ч  ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл дутагдаж байгаа талаар мэдээлж байна. Тиймээс Монголын аялал жуулчлалын холбоо түймрийн эсрэг хандивын аянд нэгдэж, байгаль хамгаалах үйлсэд нэмэр болох үүднээс “Эх орноо аваръя” хандивын аяныг салбарын хүрээнд зохион байгуулжээ. Тус холбооны гишүүн 35 аж ахуйн нэгж 8.5 сая төгрөгийн хандив цуглуулж, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өглөө. Хандивын мөнгөөр гал унтраагч үлээгч аппарат худалдан авч түймрийн голомтод хүргүүлэх юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?