“ПЕТРОВИС ХХК”-ИЙН ЗҮГЭЭС ГАЗАР, УСНАА ЯВАГЧ АВТОМАШИНЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ

2017-07-18  

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, Онцгой байдлын албанд хандив, тусламжаа тасралтгүй илгээсээр байна. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэг өдрийн цалингаа хандивлах урилга гаргаж, өөрийн биеэр Онцгой байдлын ерөнхий газар дээр хүрэлцэн ирж хандиваа өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр “Эко констракш” ХХК-ийн захирал С.Нямдаваа компанийнхаа зүгээс 25 сая төгрөг хандивлаж байгаа дуулгаж, ОБЕГ-ын удирдлагад батламжийг гардуулсан бол “Петровис ХХК”-ийн зүгээс “НаGGLundbv-206”  загварын газар уснаа явагч автомашиныг бэлэглэлээ.Энэхүү Швед улсад үйлдвэрлэсэн энэхүү автомашин нь шавар намаг, цас, уул хад, ус гол гээд бартаат бүхий л замыг туулах чадвартай. НИК маань хөдөө орон нутагт шатахуун түгээх станцуудтай. Тиймээс онцгой нөхцөл байдал тулгар үе заримдаа тулгардаг. Тиймээс бид тэрхүү хэрэгцээндээ зориулж энэ автомашиныг оруулж ирсэн юм. Харин өнөөдөр харж байхад энэ машин маань Онцгой байдлын албанд илүү ач холбогдолтой байгаа учраас бид энэ автомашинаа Онцгой байдлын албандаа шилжүүлж өгч, бэлэглэж байна” хэмээн автомашиныг гардуулах үеэрээ “Петровис ойл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням хэллээ.

Түүнчлэн энэхүү хандивын аянд олны танил хүмүүс ихээр нэгдэж байгаа. Тэдний нэг болох хүндийг өргөлтийн шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг гэр бүлийн хамтаар 500 мянган төгрөг хандивлалаа.“Иргэн бүр 5000” төгрөг аяныг зарлан, ард иргэдийг онгоц авах аянд уриалан дуудсан  “Кофенд дурлагсдын клуб”-ийнхэн өнөөдөр ОБЕГ-т хүрэлцэн ирсэн, өөрсдийн цуглуулсан хандивынхаа дээжийг гардуулж, энэхүү аянаа цаашид идэвхтэй үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.Мөн УБЦТС-ын хамт олны төлөөлөл 46 сая 900 мянган төгрөгийн мөнгөн хандив хүлээлгэн өгсөн бол “TV9, “Зууны мэдээ” сонины хамт олон нэг өдрийн цалин тус тус хандивлалаа. Ийнхүү Онцгой байдлын албаны ажил үйлсийг дэмжин сэтгэл санааны болон, эд материалын хандив, мөнгөн тусламжийг үзүүлсээр байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Монголын нийт ард түмэндээ Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага, хамт олны зүгээс баярлан талархаж байгаагаа илэрхийлье гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?