СУМ, ОРОН НУТГААС ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАСАН 160 ХҮН, 20 АВТОМАШИНЫГ ТҮЙМРИЙН ГОЛОМТООС БУУЛГАЛАА

2017-07-18  

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 8 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

2017.07.17-ны өдөр асаж байсан 21 түймрээс 1 түймрийг бүрэн унтрааж, 12 түймэр буюу 57 орчим хувийг цурманд оруулж, 8 түймэр буюу 43 орчим хувийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган, Байгаль орчны байцаагч Б.Отгонцэцэг нарт 2017.07.18-ний өдрийн 08:30 минутанд хүлээлгэн өгсөн.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, 1186 хүн, 89 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Унтраасан болон түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан сум, орон нутгаас дайчлагдан ажилласан 160 хүн, 20 автомашиныг түймрийн голомтоос буулгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?