АНУ-ЫН ЧИКАГО ХОТОД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД СЭТГЭЛИЙН ХАНДИВАА ИЛГЭЭЛЭЭ

2017-07-19  

Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.  Харин өнөөдөр “Оюу-Толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн мөнгө нийлсэн  53 сая төгрөгийн хандивыг гардуулав.  Түүнчлэн энэхүү хандивын аянд хөдөө орон нутгаас иргэд ихээр нэгдэж байна. Тэдний нэг болох Хэнтий аймгийн Чингис хотын “Залуусын давалгаа” сайн дурын бүлгийн 10 гаруй залуус нэгдэн 400 гаруй иргэдийн дунд хандив өрнүүлж, 500,000 гаруй мянган төгрөгийн эд материал, 1,250,000 төгрөгийг хандивлалаа.

 Мөн “Багануур Хувьцаат ХХК”-ийн зүгээс 25 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр хамгааллын  хувцас хэрэглэл, 11,590,000  мянган төгрөгийн мөнгөн хандивыг, “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Баярхүү байгууллагынхаа зүгээс 300,000 мянган төгрөгийг, 2 ширхэг ус шүршигчийн хамт гардуулсан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд бас аянд нэгдэж 1 500 000 төгрөгний хандив илгээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?