ДИПЛОМАТ ЁС ГЭДЭГ БОЛ АСУУДАЛД ДИПЛОМАТ БАЙР СУУРИНААС ХАНДАНА ГЭСЭН ҮГ

2017-07-19  

 

Юм мэдэх хүмүүс ингэж хэлдэг. Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан нар үүнийг мэдэхийн цаагуур мэдэж буй. Дипломат байна гэдэг бол аль нэг тал руу нь орохгүй гэсэн энгийн ойлголт, товчхондоо хэлбэл. Тэр жил, 1996 оны УИХ-ын сонгуулиар Монгол улсад Герман улсаас сууж байсан элчин сайд улс төрийн бүдүүлэг алдаа гаргаж, тухайн үеийн эрх баригч МАХН-ыг илэрхий дэмжиж байгаад буруудсан. Түүний улс төрийн мэдрэмж, мэдээлэл нь ташаа байсан учраас Ардчилсан Холбоо Эвсэл 50 суудал авч УИХ-д олонхи болсноор Герман улс тухайн үеийн элчин сайдаа хугацаанаас нь өмнө татаж алдааг нь зассан түүхтэй.

Тэгвэл, МАН-ын нэр дэвшигчийг илэрхий дэмжиж, фэйсбүүк, твиттерээр МАН-ын нэр дэвшигч М.Энхболд дэмжихийг уриалж байсан Швед улсад суугаа элчин сайд М.Энхсайхан, дипломат ажил мэргэжлээ умартан МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны ПИАР багийг гардан удирдсан Англи улсад суугаа элчин сайд С.Баяр нарыг дипломат ёс зүй, харилцааг санаатайгаар зөрчсөний төлөө эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-д өргөн барилаа. Тэд бол өөрсдийг нь элчин сайдаар томилсон Ц.Элбэгдоржийн хүслээр Х.Баттулгын эсрэг ажилласан гэх мэдээлэл сонгуулийн эхнээс чих дэлсэх болсон. Ямар сайндаа л

- Бадар-Ууганаас өгсүүлээд Энхболдыг дэмжиж байсан олон хүмүүс Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөхүүд байсан нь сонирхол татлаа. Тиймээс тэдгээр зөвлөхүүдийг ажлаас нь чөлөөлсөн гэж З.Энхболд өөрийн фэйсбүүкдээ бичсэн байна. Энэ бол М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр нар нэг " хүн" байсныг илтгэлээ. Тэднийг ямар ямар бизнесээр өөр хоорондоо " гагнагдсаныг" мэдэх цаг наашилжээ. Үүнийг харин Ц.Элбэгдорж огт хүсээгүй байх шүү.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Es emboror tur tumboror gej unen.Bayar.yavsan.gazar.balagtai.batgana.suusan.gasar.****tai.gedeg.unen.ajee 2017-07-20
Гал:Хулгайчид. Гэмт хэрэгтнүүд гишгэх газаргүй. Яаж ч бултах гээд гарах гарч байхгүй болсон. 2017-07-20
IRGEN:NUGEL NUDEEREE GEJ, MONGOLCHUUD MUNDAG ARD TUMEN SHUU. 2017-07-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?