ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 71 ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ЭЗЭН ХОЛБОГДОГЧИЙГ ТОГТООН ШАЛГАЖ БАЙНА

2017-07-19  

Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 34 хэрэг, зөрчлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.

Мөн ой, хээрийн түймэр тавьж байгаль экологид хохирол учруулсан этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Харин Хэнтий аймгийн Норовлин сумын “Онон” багийн “Ар Бэрх”, Цэнхэрмандал сумын “Ногоон нуруу”, Дорнод аймгийн Халхгол сум “Ялалт” багийн “Баруун шавар”, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уялган” багийн “Усан Хужир” гэх газрын ойн сан бүхий газарт гарсан түймрүүд нь байгалийн үзэгдэл аянга, хуурайшилтаас шалтгаалан үүссэн болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн 2017 оны 7 дугаар сард цагдаагийн байгууллагад Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Уг түймэр нь байгалийн үзэгдэл хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогджээ. Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой, хээрийн гал түймэр гарч асаж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

24.7 ДУГААР ЗҮЙЛ. ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ

1. Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:
3.1. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
3.2. их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДОЛООДУГААР БҮЛЭГ БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

7.9 дүгээр зүйл. Ойн тухай хууль зөрчих
2.1.түймэр;
7.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Түймрийн аюултай үед:
8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;
8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн;
8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан;
8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?