А.В.УШАКОВЫН ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙГ ҮНЭЛЛЭЭ

2017-07-19  

Монгол Оросын найрамдлын нийгэмлэгээс УБТЗ ХНН-ийн I орлогч дарга А.В.Ушаковыг  "Найрамдлын алтан од" тэмдгээр шагнасныг ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа өнгөрөгч Ням гарагт гардууллаа.

Удирдах газрын "А" танхимд болсон шагнал гардуулах ёслолд Замын удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Г.Ганболд, Замын даргын зөвлөх Р.Раш нарын албаны хүмүүс оролцож баяр хүргэлээ.

Энэ үеэр Замын даргын зөвлөх Р.Раш "Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй олон байгууллагаас нэн тэргүүнд УБТЗ-ыг онцолж, бидний хамтран зүтгэгч нөхөрт энэхүү хүндтэй шагналыг өөрийн биеэр ирж гардуулсан ЗХУ болон Монгол Улсын баатар Ж.Гүррагчаад нийт төмөр замчдынхаа өмнөөс талархал илэрхийлэхийн сацуу А.В.Ушаковт халуун баяр хүргэе" хэмээв.

Мөн энэ үеэр Замын I орлогч дарга А.В.Ушаков "Миний бие хоёр жил гаруй хугацаанд Монголд ажиллаж байна. Энэ хугацаанд хийсэн ажил, бүтээсэн хөдөлмөрийг минь өндрөөр буйд баярлалаа. Би эвсэг найрсаг хамт олныхоо дунд, агуу түүхтэй Монгол Улсад ажиллаж, амьдарч буйгаараа үргэлж бахархдаг. Энэ бол миний амьдралд тохиолдож буй түүхэн үйл явдал, нэгэн чухал хэсэг юм" гэв.

Мөн УБТЗ-ыг хөгжүүлэхэд  түүний оруулсан хувь нэмрийг үнэлж "Хүндэт төмөр замчин" цол тэмдгээр шагналаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат түүний шагналыг өчигдөр гардуулж өгөх үеэрээ "Та эх орондоо очиж ажиллахаар болсон ч УБТЗ-ынхаа хамт олонтой үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байна гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗТХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?