ТУУЛ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-07-20  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2017 онд хамтран ажиллах 16/515 тоот гэрээний биелэлтийг хангах ажлын хүрээнд Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/54 тоот тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-01/339 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын алба, Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг хийж байна.

Туул голын хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх бүхий 21790 нэгж талбар байгаа бөгөөд Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор онцгой хамгаалалтын бүс дэх газар ашиглалтыг зогсоох арга хэмжээг авч ажиллаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?