ЦЭРГҮҮДДЭЭ ЗОРИУЛАН УРАН БҮТЭЭЛЭЭ ӨРГӨН БАРИЛАА

2017-07-20  

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтэээлч хамт олон өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй дайчиддаа зориулан өөрсдийн уран бүтээлийн тоглолтоор бэлэг барилаа.
Монгол улсын Ерөнхийлөгч-Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар Монгол улсын Засгийн газраас 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" сургалтанд хамрагдсан залуустаа зориулсан энэхүү тоглолтын хөтөлбөрт цэрэг эх орон, хайр сэтгэл, залуу нас, нөхөрлөл хүндэтгэлийн сэдэвт үндэсний болон дэлхийн шилдэг бүтээлүүд багтсан юм.
Уран бүтээлийн тоглолтыг дайчин эрс маань сэтгэл хангалуун хүлээн авч, хамтдаа дуулж хөгжсөний зэрэгцээ сургалтын төвийн удирдлагаас ЦДБЭЧ-ын удирдлагад Талархал гардууллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?