НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ХООЛНЫ ХОРДЛОГО ХОРДЛОГОТ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ

2017-07-21  

 

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын ахлах байцаагчид 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар дээрх иргэд нь зөөврийн усан хангамжтай, ус нөөцлөх савыг угааж халдваргүйжүүлдэггүй, ажилчид ажлын хувцас хэрэгсэл өмсөөгүй, гарын хумс ургуулсан, ээмэг бөгж зүүсэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, 3 дамжлагаар аяга таваг угаах нөхцөл бүрдээгүй, ажилчдын гар угаах болон бие засах нөхцлөөр хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал хэрэгжих боломжгүй, хийн баллоныг хананд бэхэлж суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлгүй, хөргөх хөлдөөх төхөөрөмжөөр хангагдаагүй, хүнсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан, хуушуур чанадаг тос өтгөрсөн, хүнсний бүтээгдэхүүний дагалдах баримт бичиггүй, хоол үйлдвэрлэл явуулж буй гэр, контейнерийн угаалга, цэвэрлэгээ, хангалтгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.
Дээрх зөрчил дутагдлаас үүдэн хоол хүнсээр дамжих халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарах нөхцөл бүрдсэн байгаа тул зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож албадан нүүлгэх арга хэмжээ авч хамтран ажиллах талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс Хороодын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж ажиллаж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?