НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ЧИГ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2017-07-21  

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар нийслэлийн Соёл, урлагийн газрын хагас жилийн ажлын тайлантай танилцаж, цаашид ажиллах чиг үүргийг өглөө.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй ажлынхаа талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ““Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр,  “Хотын соёл” болон “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх үйл ажиллагаанууд хийгдэж байна. Мөн нийслэлийн Соёл, урлагийн газрын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа тул тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу баримтат кино, ном бүтээх ажлууд хийгдэж эхэлсэн. Тус газраас БНСУ-ын Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, ОХУ-ын нийслэл Мосъква хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд найрамдах Франц Улс, АНУ-ын Филаделфи хот, Бүгд найрамдах Австри улс, Япоун улс, БНХАУ-ын Карамай хоттой гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлж, үйл ажиллагаагаа аль болох хотын захын хороод руу чиглүүлэх шаардлагатай байна. Иймээс “Гэр театр” төслийг дэмжиж байгаа бөгөөд ард иргэдийн сэтгэл санаанд нийцсэн ажил болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийн туршилтыг Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо буюу Улаанчулуут орчимд ажиллуулж эхлэх нь зүйтэй бөгөөд энэ ажлыг идэвхжүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?