ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БУЙР ДЭЭР ЦАЙНЫ ЗАМЫН ХӨШӨӨГ БОСГОЛОО

2017-07-22  

Монгол,Орос, Хятад гурван орныг дүрсэлж, тэмээн жингийн цуваагаар холбон дүрсэлсэн Цайны замын дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр  Баянзүрх дүүрэгт байрлах “Дулма Лин” хийдэд боллоо.

Энэхүү хөшөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Цайны замын гишүүн орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч даргаар ахлуулсан 460 орчим мэргэжилтнүүд Монголд айлчилж, уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр бид бүхэн түүхэн чухал үйл явдлын гэрч болж байна. Түүхэн улбаагаараа бид дэлхийн томоохон худалдааны цэг болж байсан буйр дээр зогсож байна. Цайны замын холбоонд орсон ОХУ, БНХАУ, Монгол улсын аялал жуулчлалын олон салбараар дамжин дэлхий нийтэд түгэж байгаа” гэв.

Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евроазийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?