СУРГАЛТАД ХАМРАГДСАН УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙЦААГЧДАД ҮНЭМЛЭХ, СЕРТИФИКАТ ОЛГОЛОО

2017-07-25  

 

Бүртгэлийн улсын байцаагчдад эрх зүйн хүрээнд тавигдаж байгаа бодит шаардлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх,чиг үүргийг тодорхой болгох, тэдний чадварыг дээшлүүлэх зорилгоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналтын улсын байцаагчдын хууль эрх зүйн давтан сургалт, тэдний чадавхын түвшинг тогтоох сонгон шалгаруулалт хийх 5 хоногийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтад ерөнхий газар болон 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 90 гаруй албан хаагч хамрагдлаа.

 

Сургалтын эхний өдөр хяналтын улсын ахлах байцаагч нараас түвшин тогтоох шалгалт авч, мэргэшүүлэх сургалтад хамруулсаны дараа дахин шалгалт авсан юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү шалгалтаа амжилттай өгсөн 50 хяналтын улсын байцаагчдад үнэмлэх, сертификат гардууллаа.  

 

Тус сургалтаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд улсын бүртгэл, бүртгэгчийн үйл ажиллагаа хөндөгдөх нь, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэрэгжүүлэх практик хэрэглээний талаар мэдээлэл өгч, шинээр мөрдөгдөж байгаа хуулиудыг бүртгэлийн байгууллагын албан хаагчдад таниулан сурталчилж, эрх зүйн мэдлэг олгов. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ОЮУНЫ ӨМЧ, УБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?