ЧӨЛӨӨТИЙН ЗАЛУУЧУУД БУДАЕВЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР УЛААН-ҮДИЙГ ЗОРИЛОО

2017-07-26  

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-28-нд Улаан-Үд хотод болно. Түүний 60 насны ойд болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм.

Манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Гантөгс, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Л.Отгонхүү (БТСДуС), 60 кг-д Б.Баасанням (Женко), Б.Мөнхзориг (Сүхбаатар), Ц.Дамдинпүрэв (БТСДуС), 66 кг-д Т.Тулга (Арслан), З.Мөнхтулга (Женко), О.Ганбаяр (БТСДуС), 74 кг-д З.Сумъяабазар (Хангарьд), П,Тэлмэн, Ц.Гэндэн-Яримпил, Н.Жаргалсайхан (бүгд БТСДуС), 96 кг-д Ч.Алтангэрэл (Аварга), Н.Алтанбагана (БТСДуС), 120 кг-д М.Лхагвагэрэл (Аварга) нарын 14 тамирчин оролцохоор  эх орноосоо мордлоо.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?