СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ИРҮҮЛЭХИЙГ МЭДЭГДЭВ

2017-07-26  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн  дарга  нарт тус тус хандаж  албан тоот илгээв.

Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь МАХН-ын нэр дэвшигчийн хувьд энэ оны 7 дугаар сарын 26-ны өдрөөр, МАХН-ын  хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр дуусаж байгаа билээ.

Харин хуульд заасан энэ хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон Монгол Ардын Нам, Ардчилсан Намын нэр дэвшигчийн хувьд 8 дугаар сарын 06-ны өдрөөр, эдгээр намын хувьд 8 дугаар сарын 21-ний өдрөөр тус тус дуусахаар байна. Иймд  дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг  СЕХ-ны албан тоотоор мэдэгджээ.

Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,..., нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-оос мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?